Монголд ЛГБТ Эрхийн Тєлєє

2008/07/23

 

Өнгөрсөн жилүүдэд бидний хийсэн ажил, санаачлага

Хүний эрх ба ХДХВ/ДОХ Бага Хурлаас гаргасан зөвлөмжүүд
recommendations mongolian.pdf
Adobe Acrobat Document 75.3 KB
ХДХВ/ДОХ-той холбоотой хүний эрхийн зарчмууд
12 guidelines.pdf
Adobe Acrobat Document 90.5 KB
Хүний эрх ба ХДХВ зөвлөлгөөний тайлан
human rights and hiv consultative meetin
Adobe Acrobat Document 109.5 KB
Монголын ардчилал, хөгжлийн явц дахь ЛГБТ хүмүүсийн хүний эрх
for human rights quarterly by anaraa.pdf
Adobe Acrobat Document 251.1 KB

2004/10/01

 

Бид олуулаа, тvvгээр барахгvй Эртний Энэтхэг, Хятад, Грек, Ром, Эртний Монголын омог аймгуудын vеэс олон зуун жилийн туршид єєрсдийн олон нийт, нийгмийн бvлгvvдийг vvсгэсээр ирсэн тvvх соёлтой хvмvvс. Соёл болоод бусад зvйлс даяарчлагдаж буй энэхvv ертєнцєд єєрийгєє эсрэг хvйстэн хvмvvсийн нэгэн адил амьдрах, хайрлах, харйлуулах, vр хvvхэдтэй болох, тэднийгээ єсгєх, нийгэмд оруулсан vр бvтээл, сайн сайхныхаа хэмжээгээр хvмvvсийн vнэлэлийг хvлээж авах эрхтэй гэдгээ мэдрэх боломж зєвхєн 20 дугаар зууны сvvлээс буюу єнгєрсєн зууны 60-70-аад оноос хуульзvйн хvрээнд бий болсон тvvхтэй.

Та бvх амьдарлынхаа туршид єєрийнхєє бэлгийн чиг баримжаанаас ичиж, єєрийгєє vзэн ядан, хvмvvсийн дунд байхдаа эвэртэй туулай мэт єєрийгєє мэдрэх албагvй. Монгол болоод дэлхийн аль ч булан, Африкийн шугуй, Аляскийн мєсєнд ч ижил хvйстэн болоод хvйсийн иерархиас ангид амьдрагчид буюу queer хvмvvс хvн амын 10-15%-ийг эзлэдэг гэсэн Кинсигийн судалгаанаас авахуулаад олон тооны шинжлэх ухааны судалгаанууд байдаг ч, орчин vеийн баримжаагаар ямар ч орны, нийгмийн бvлгийн хvн амын доод тал нь 25% ижил хvйстэн байдаг гэсэн багцааллыг нийгэм, соёл судлаачид гаргасан байдаг. Мэдээж бэлгийн чиг баримжаа хэрхэн vvсч бvрэлдэн тогтдогийг хэн ч одоо хэр нь мэдэж, ойлгож амжаагvй байгаа ч бид ОРШИН ТОГТНОДОГ гэдэг нь ижил хvйстэн таны мэдэх ёстой ганц зvйл.

Дэлхийн олон засгийн газрууд болоод хувийн хэвшлийн том компани, корпорацуудад бэлгийн чиг баримжаа буюу хvн лесби, гей байх байдлаар нь ажлын байранд vл ялгаварлан гадуурхах, орон байр тvрээслэх, худалдаж авахад нь vл саад болох, ижил хvйстэн партнёрт нь эсрэг хvйстэн авгай нєхєртэй адил нийгмийн болоод эрvvл мэндийн даатгалыг олгох ёстой гэх мэт зvйлс аль хэдийн энгийн практик болсон. Нэгдсэн Vндэстэний Байгууллагын хэд хэдэн пактын дагуу vл ялгаварлан гадуурхах хэмээх заалтанд бэлгийн чиг баримжааг орууснаас хойш үндсэн хуульт орнууд бэлгийн чиг баримжаагаар vл ялгаварлан гадуурхана гэсэн заалтыг оруулж эхэлснээс хойш олон жилийн нvvр vзэж байна.

Гэтэл Монголд нєхцєл байдал єєрєєр барахгvй, дэндvv хvний эрхэд халдсан, олон улсын гэрээ конвенцийг vл тоомсорлосон, уландаа гишгэж, ижил хvйстэн хvмvvсийг хvн биш хэмээн vзсээр байгааг МИЛК болоод бусад ЛГБТ байгууллагын ажилтнууд бэлхэн гэрчилж чадна. Магад чи єєрєє ижил хvйстэн хvн ч эдгээр байгууллагын талаар сонсоогvй байгаа нь нєгєє л Монгол дахь ижил хvйстэн хvмvvсийг хавчин ялгаварлан гадуурхдагийн илрэл биз. Бид єєрсдийн эрхийн тєлєє, єєрсдийн амьдрах орон зайны тєлєє єдєр бvр єєрсдийн олон нийт дунд байдаг гоц хvмvvсийн жишээгээр тэмцэж байгаа ч тэр болгон ижил хvйстэн хvн бvрт хvрэх арга байдаггvй. Vvнд анх FM радиог 2000 оны сvvлээс ашиглаж, єєрсдийн ажиллуулж байсан итгэлтэй утас 95156075-ыг сурталчилдаг байсан ба одоо интернет ашиглаж эхлээд даруй 10 сар болж байна. Энэ хооронд зєвхєн Монголдайк бус мєн олон гей вебсайтууд шинээр гарч ирсэн нь тун бахархууштай. Бид єєрсдийн дуу хоолойг нэгтгэх тусам Монголд єєрсдийн амьдрах орон зайг бvрдvvлнэ. Чимээгvй, нэгдэлгvй байх тусам ганц ганцаар бусдын хvчирхийллийн бай болж, нэг нэгээр ижил хvйстэн Монголчуудаа эсвэл vхлийн гарт, эсвэл єєр орнуудад алдсаар байх болно. Тэгсээр эцсийн дvндээ Монгол саарал хvмvvстэй саарал орон болж vлдэнэ.