СЭТГЭЛИЙН ӨЧИЛ

Fire-ын нэлээдгүй хэдэн жилийн өмнө бичсэн Болзоо гэдэг өгүүллэгийг та бүхэн санаж байгаа байх. Түүний хувийн хүсэлтээр энд байрлуулахгүй болсныг харамсалтайяа мэдэгдэж байна.

 

Тэмдэглэлийн дэвтрээс – Анараа

Хэзээ нэг цагт би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг бүрнээр нь чамд явуулж, чиний аймшигт гэмт хэргийг нүдэн дээр чинь задлаж тавих болно. Харин чиний хийсэн нүгэлт гэмт хэрэг чинь миний хайрыг, чи бид хоёрын хайрыг чи улаан гараараа багалзуурдаж алсан явдал. Харамсалтай нь тэрийгээ чи хэзээ ч ухаарахгүй, өөрийгөө өөртөө болон өөрийн найзууддаа өмгөөлсөр явахыг чинь би мэднэ. >>

 

Dear Supa by Sergei

Бичсэн зүйлийг чинь уншлаа. Ингэж бичих зориг бас байна гэдэг их сайн хэрэг. Хэдэн зуун хүн бичье гэсэн ч, хэдийгээр тэд таних найз нөхөдтэй ч, сэтгэлээ нээдэггүй нь тэдний хэрэг боловч тийм ч сайнгүй байх. Би ч гэсэн, хаа нэг л зав гарах юм, эсвэл нэг үнэхээр сэтгэл хөдлөвөл энд бичнэ. Тэгэхээр, би чамаас ах байх гэж бодож байна. >>

 

Бороо Орсоор л... by Supa

Инээд наргиан байнга цалгихгүй ч жирийн нэгэн айлд аав, ээжийн хайртай хүү нь болж төрсөн тэр л өдөр одоогоос 20 жилийн өмнө тохиож энэ ертөнцийн хүмүүний тоог нэгээр нэмсэн ч бас ГЕЙ орон зайн нэгэн хэсэг нь бий болон бүрэлдэж олон жилийн дараа өөрийгөө үзэн ядах бас харамсах, заримдаа бахархах тийм л хүмүүсийн жижигхэн хэсэг нь газарт унажээ. >>

 

When My Love Left... by Tess

Уужим дэлхийд хүн болж төрснөө
Ухаангүйгээр хараан зүхэж
Орхиод одсон хайрыгаа хүртэл
Онцолж бүр их харааж байсан минь саяхан мэт >>

 

Сэтгэлийн Дагшаа Үгс by Colorboy

Хайр минь ээ, халуухан халуухан  итгэл минь ээ,
Чамдаа би хайртайгаа ахиад  ахиад  хэлье
Ялдам тансаг хөгжмийн эгшиг дор
Амьдрах гэж ирсэн энэ л, энэ л сайхан дурлалыг
Урдуураа өнгөрүүлж өнгөрүүлж яаж болох вэ. >>

 

Бороо by Colorboy

Ширүүн бороо шаагьсаар
Сэтгэлд үлдсэн гэнэн бодлыг сануулах шиг
Хүчтэй хүчтэй дараалан бөмбөгдөх ширүүн бороо
Хүний хүүгийн сэтгэлийг хөдөлгөнө. >>

 

Latin Anthology by Colorboy

Долоо хоног бүрийн Пүрэв бүрт цаг бүртгүүлэх гэж гей барлуу тэр тусмаа бүр латин барлуу яаран гоён байж, доошоо урууддаг шатруу унах харайхаа ч мартаад ухаангүй гүйдгээ бодхоор, ааяа, цээжин дотор минь гал дүрэлзээд, өөрийгөө тэнд байгаа залууст харуулж, үзүүлэхээр, шинжүүлэхээр хурдны морь шиг давхиж, булгилж байгаа зүрхээ цохилоод байхад л яарсаар арай гэж үүдэнд ирэхэд ашгүй барны хамгаалгч бүр таньдаг болчихсон тэгээд ч аль эртний барчин болохоор аюулгүй, шалгалтгүй, оочергүй, түрүүлэуд оруулчих юм. >>

 

Пусан нутгийн Монгол залууд by Colorboy

Шөнө дунд хаалгыг минь тогших адил
Чимээгүйхэн хүрч ирсэн чи
Сэтгэл зүрхийг минь дэнслүүлсэн. >>

 

Өгүүлэхүй by Colorboy

Аах and ёох амьдралын үнэнийг одоо л мэдэрлээ.

Дэндүү гэхэд дэндүү тэр булчинлаг бие

Арай хэтэрхий том анд найз нь

Надруу өдөлт илгээсэн ширүүн дориун харц нь

Больё оо би тэвчихгүй нь ээ >>

 

Асуулт by Colorboy

Би уг нь эр хүн л дээ

Бие сэтгэл минь ч эр хүн

Бодол сэтгэл минь ч эр хүн

Босоо зүүдэндээ ч эр хүн >>

 

Бодол дор өгүүлэх нь by Colorboy

За байз, хэзээ билээ нэг өдөр анхны удаа үнсэлцсэн юм даг. Одоо бодоод байхад дунд сургуулийнхаа хөвгүүнтэй ой дотор голын эрэг дээр “Охидууд ингэж үнсэлддэг байх тийм ээ” геж огт ичилгүй үнсэлцсэнээ саналаа. Цаг хугацаа тэр үеэс хойш цаглашгүй ихээр урсан өнгөрчээ. Одоо би 30 иргэм насны сайхан л эр... >>

 

АРВАН ТАВНЫ САР by O.N.A.

Хотруу ойртох үед утас амилж, мессеж ар араасаа ирэхийг сонсоод “Дагий минь, ямар ч тавьтаргүй юм бэ дээ чи минь, хагас цагийн дараа уулзахын хооронд” гэж бодоод утсаа үзтэл Дагий биш, хуучин найз охиноос мессеж ар араасаа ирж, багтаамжаасаа хальсан хайрцаг анивчина. Солонго... Эхнээс нь тэдгээр мессежийг нээж уншиж эхэлтэл Солонго өөрөө залгаж байна.

“Өө, тэгээ юу. За... Би очьё... Гучин минут...” >>

 

Айдас Ба Айдсыг Даван Туулах by Honey Bee

Єєрийгєє би лесби буюу ижил хvйстэнээ хайрлагч гэдгээ хvлээн зєвшєєрєхєд нэг бодлын сэтгэл хєнгєрєх шиг, нєгєє бодлын гvн айдаст унах шиг. Яагаад ч юм бэ, надад лесби гэдэг vг нь єєрєє таалагддаггvй юм. Энэ ч бага хэрэг. Єнєєдрийн амьдарч байгаа нийгэм маань биднийг байгаагаар нь хvлээж авахгvй гэдэг нь тодорхой болохоор хамт ажиллагсад болон бусад хvмvvс мэдчихвий гэх нэг айдас. >>

 

НАМАЙГ by O.N.A.

Намайг сонсолгvй гаргуунд гаргасан учир,

Бие эрхтэнд хэрэггvй ялгадас шиг хаясан учир,

Бодол vзлийг минь тоолгvй юу ч биш гэсэн учир,

Vс урт, ухаан богино гэж яршигласан учир >>

 

 

ЧАМАЙГ by O.N.A.

Чамайг би оршин тогтнож байгаагаараа

Алхаж байгаагаараа, амьсгалж байгаагаараа

Хайрлаж байгаагаараа, халдаж байгаагаараа

Чандын сэтгэлийг чинь малтаж байгаагаараа >>

 

Миний Хайр by O.N.A.

Чамд єгсєн миний хайр бол далайн салхи –

Он жилийн уртад гансран ульсан

Давсаар булах далайн салхи.

Чамд єгсєн миний хайр бол эрвээхэй эмзэг –

Гvvрний дэргэдэх зам дээр хєдєлгєєнгvй

Тэр эрвээхэйг чи санаж байна уу? >>